Tuesday, November 5, 2013

Аргалын тухай

Хөх аргалаар ариусах  нь гурван зуны усан бороог тэвчиж,намар хаврын хөх салхийг өнгөрөөж,өвлийн цасны хайрууг дааж,нар салхины энерги газар шорооны шимийг татан авч ариусдаг арга ажээ.Ядарсан хүн аргалын утаа үнэртээд тэнхээ ордог гэж үздэг.Мөн гэрийн сөрөг энергийг зайлуулдаг гэж үздэг.
Монголд бол харшилтай хүмүүсийн тоо Японыхоос 5 дахин бага гэх бөгөөд, монгол улс нь харшилийн өвчин үүсэх магадлалаар дэлхийд хамгийн бага магадлалтай бүсэд оршдог юм байна.Энэ нь аргалын утаанд өсөж хүмүүждэгтэй холбогдон тайлбарлагдсан байдаг ажээ.
ORGANIC INCENSE 
Made in Mongolia 
Манай компаний энэхүү бүтээгдэхүүн нь хот сууринд амьдарч буй иргэддээ зориулж гаргасан шахмал аргал юм.Монголчууд маань аргалын утаагаа гэр орондоо тэр бүр уугиулах боломжгүй болсон өнөө үед хүж шиг хэлбэрт оруулан гэртээ аргалын утаагаа үнэртэх боломж бий болсон юм.Мөн эртний энэхүү уламжлалаа хадгалж үлдэх зорилготойгоор гаргасан юм.
100% органик
Найрлага:Хээрийн хөх аргал,Ургамлын цардуул

Монгол улс,Улаанбаатар хот,Үйлдвэрчний эвлэлийн гудамж
Мон-Арц ХХК
Утас 89270762 
Э-шуудан monjuniper@gmail.com


Арцны тухай About Junipers

Энэ бол хонин арц
Арцыг шашиний зан үйлд,ихэвчилэн буддын шашинд нийтлэг хэрэглэдэг.
Арцыг 2 төрөлд хуваана.
1.Сибирь арц/ямаан арц/
Юнифери гэдэг бодис агуулагддаг.Агаарыг ариутгахад тохиромжтой.Амьсгалаар дамжуулан хоолны шингэцийг сайжруулах,цэр арилгах,бие эрхтэнийг цэвэрлэж ариутгах үйлчилгээ үзүүлдэг.Эфирийн тос нь 6 сард хамгийн их буюу 3,8% байдаг.Бусад саруудад 2,6%-2,9% байдаг.
2.Хонин арц /хасаг арц/
Хонин арцанд Казацин гэдэг бодис агуулагддаг.Олон янзын бактери нян устгах өндөр үйлчилгээтэй.Цагаан эрвээхийг үргээдэг.Орон байр,ариун цэврийн тасалгаанд үнэртүүлэгч ариутгах зорилгоор хэрэглэдэг.Эфирийн тосны агууламж 3%-4% байдаг.
 ORGANIC INCENSE

Made in Mongolia
Энэ бол манай компаний үйлдвэрлэдэг шахмал бүтээгдэхүүний нэг болох шахмал арц юм.
Онцлог нь хэрэглэхэд хялбар,хэмнэлттэй,байгалийн шинж чанараа хадгалсан,зөөвөрлөхөд тохиромжтой,100% цэвэр арцыг хэлбэрт оруулсанд орших юм.

100% органик
Найрлага:Хонин арц,Ургамлын цардуул


Монгол улс,Улаанбаатар хот,Үйлдвэрчиний эвлэлийн гудамж
Мон-Арц ХХК
Утас 89270762
Э-шуудан monjuniper@gmail.com